Сургуулийн танилцуулга
 

Яншан их сургууль нь Харбины аж үйлдвэрийн их сургуулиас үүдэлтэй , анх 1920 онд байгуулагдсан . 1958 онд Харбины аж үйлдвэрийн их сургуулийн хүнд оврын машин механикийн салбар Цицикар хотод шилжиж Харбин хотын аж үйлдвэрийн их сургуулийн хүнд оврийн машин механикийн дээд сургуулийг байгуулсан. 1960 онд бие даан сургууль байгуулж Донг Бэй xүнд оврын машин механикийн дээд сургууль гэж нэрлэсэн. 1978 онд улсын гол дээд зэрэглэлийн сургууль гэж тогтоогдсон. 1985-1997 он хүртэл сургуулийг бүхлээр ньЧинхуандао хотод шилжүүлэн байршуулсан. 1997 оны 1 сард улсын боловсорлын яамнаас зөвшөөрөгдөж Яншан их сургууль гэж нэрлэх болсон. 1998 онд машин механик аж үйлдвэрийн анхдагч хэсэг Хэбэй мужид очиж төв орон нутгийн хамтын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн бөгөөд Хэбэй муж голлох удирдагч болсон.

Яншан их сургуулийн газар зүйн байрлал нь Хятадын аялал жуулчлалын шилдэг далайн эргийн хотод байрладгаараа онцлог юм. Чинхуандао хот нь Бээжин хотоос 260 км-ийн зайд оршино.Энд үзэсгэлэнт байгальтай , уур амьсгал нь таатай. Дэлхийн соёлын өв уламжлал болон Цагаан хэрмийн нэг хэсэг Шанхайгуан, Лаолонгтоу Бэйдайхэ далайн эрэг зэрэг нь улсын аялал жуулчлалын 40 үзэмжит сайхан газар гэж дүгнэгддэг . Нандайхэ далайн эрэг, Чанлихуан далайн эрэг,Чинхуандаогын зэрлэг амьтдын хүрээлэн,Чангшоу уул,Зү уул гэх мэт үзэмжит газаруудтай.

Сургууль нийт 5000 га нутаг дэвсгэртэй, барилгын нийт хэмжээ 1000000 кв.м талбайтай. Одоогоор 2700 багш ажилчидтай тэр дунд гол мэрэгжилийн багш 1700 гаруй ,багш дундаа профессор 317(докторыг сургагч 113 багш багтана), 381 дэд профессортой. Одоогоор энгийн дээд түвшиний сурагчид ойролцоогоор 37000 байна. Одоо үндсэн мэргэжлийн 60н ангитай. Аж үйлдвэрийн мэргэжлийн ангийг голлохоос гадна нийгмийн ухаан, байгалийн шинжлэх ухаан, ЭЗ, удирдлага, хууль, сурган хүмүүжүүлэх зэрэг мэргэжлийн ангиудтай.
Сургууль одоо 18 факультет болон 1 сургуулийн захиргааны хэсэг, 5н улсын гол шинжлэх ухааны төв 4н батлан хамгаалахын гол шинжлэх ухааны төв 12н мужын гол шинжлэх ухааны төв байгуулсан.

1996 оноос эхлэн сургууль улсын шинжлэх ухааны шагналыг 13н төрлөөр дарааллан авсан. Тэр дунд шинжлэх ухааний дэвшил номинацид тэргүүн байрийг 2 удаа 2-р байрийг 8, 3-р байрийг 2 удаа авсан. Улсын техникийн нээлтийн 2-р байр 1 удаа авсан. Улсын  байгалын шинжлэх ухааны фонд ба улсын нийгмийн шинжлэх ухааны фонд 230 гаран төсөл гаргасан. 1999 онд сургууль Чинхуандао хотын төвд Яншан их сургуулын шинжлэх ухааны хүрээлэнг байгуулсан. 2003 оны 9-р сард Яншан их сургуулын шинжлэх ухааны хүрээлэнгийн шинжлэх ухаан хэсэг, боловсорлын хэсэг нь улсын их сургуулын шинжлэх ухааны хүрээлэн гэж хүлээн зөвшөөрөгдөж ,тэр үедээ бүх улсын 34н их сургуулын нэг нь болсон.

Сургуулийн олон улсын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Англи,Америк,Канад,Герман,Орос,Украйн,Ирланд,Солонгос,Япон гэх мэт улсуудын их сургуультай маш сайн хамтын холбоотой болж оюутан солилцоо хамтын судалгаа гэх мэтэд хамтарч ажиллаж байна. Яншан их сургууль 40000 гаруй багш оюутан ажилчдын хамтын зорилго чөлөөтэй сэтгэн бодох , үзэл санааны огцом өөрчлөлт, шинжлэх ухааны дэвшилээрээ Хэбэй мужийн мөн бүх улсын мөн нийт дэлхийн том сургууль болохоор тэмцэж байна.

Яншан их сургуульд тавтай морилно уу!