online
бүртгэх болон элсүүлэх дүрмээс

 (1)бүртгэх хугацаа болон сургууль эхлэх хугацаа
  1)Үндсэн анги: бүртгэх хугацаа 4сарын1 – 7сарын1 болтол.
Сургууль эхлэх хугацаа: 9сарын1
  2)Аспирантур: бүртгэх хугацаа 3сарын1 – 6сарын1 болтол
Сургууль эхлэх хугацаа: 9сарын1
  3)Хэлний давтан боловсрох сурагч, богино хугацааны сурагч, энгийн давтан боловсрох сурагч, дээд зэргийн давтан боловсрох сурагч болон судлаачид цаг ямагт бүртгэх болно.

 (2) бүртгэх дүрэм:
  Бүртгүүлэгчид шууд ӨМҮ их сургуулийн ОУ солилцооны дээд сургууль буюу ӨМҮ их сургуулиас найдан элсүүлж байгаа хилийн гаднах бусад байгууламжаас <ӨМҮ их сургуулийн гадаад оюутны сурлагын бүртгэлийн хүснэгт>-ийг авч бөглөж дууссаны дараа манай сургуульд илгээж болно. Тэрчлэн доорх материалуудыг дагалдуулан илгээх хэрэгтэй.
  1)<Гадаад улсын хүний биеийн байцаалтын тэмдэглэл> (канондсон хувилбар, хүснэгт дээр тухайн хүний цээж зураг байх ёстой)
  2) Тухайн улсын гэмт хэрэгт холбогдоогүйг баталсан цагдаагийн бичиг (эх хувь болон орчуулгийн бичиг)
  3) Тухайн төгссөн сургуулийнхаа аттестат болон диплом (канондсон хувилбар)
  4) Хувь хүний товч намтар
  5)Тухайн төгссөн сургуулийн хувийн хэрэг (канондсон хувилбар)
  6) Паспорт (канондсон хувилбар)
  7) Цээж зураг 8 хувь (4%3)
 Тайлбар: магистр цол үзэхээр бүртгүүлэгчид дээрх материалуудаас гадна танилцуулах бичиг 2ш (профессор буюу дэд профессорын танилцуулах бичиг)

 (3) Элсэх ба нэр мэдүүлэх
  1) ОУ солилцооны дээд сургууль нь бүртгүүлэх материалыгхүлээн авсны дараа хянан тогтоож зөвшөөрөөд тус оны 7сарын15-аас өмнө бүртгүүлэгчид <ӨМҮ их сургуулийн бүртгэлийн бичиг> болон <гадаад оюутны Хятад улсад ирэх бүртгэлийн хүснэгт> (jw202 хүснэгт)-ийг тараана.

2) Элсэгчид бүртгэлийн бичиг болон jw202 хүснэгтээ барьж Хятад улсын тус улс дахь элчин сайдын яаманд очиж Хятад улсад суралцах гэрчийг гүйцэтгэнэ. Дараа нь мэдэгдлийн бичиг, <гадаад хүний биеийн байцаалтын тэмдэглэл>, тухайн улсын гэмт хэрэгт холбогдоогүйг баталсан цагдаагийн бичгийн эх хувь болон орчуулгийн бичиг, сургуулийн сурлагийн намтарын канондсон хувилбар, аттестат болон дипломын канондсон хувилбар, паспортын канондсон хувилбар, хувь хүний цээж зураг 8 хувийг авч тогтсон хугацаанд ӨМҮИСОУ солилцооны дээд сургуульд бүртгүүлнэ.



Харилцах хаяг: БНХАУ-ын ӨМ-ын Тунляо хотын Хуулийн гол гудамжын 22 тоот
ӨМҮ их сургуулийн ОУС дээд сургууль
STUDY IN CHINA