online
сургуулын товч танилцуулага

Өвөр монголын үндэстний их сургуулийн олон улсын солилцооны дээд сургууль (гадаад явдлын яам) бол тусгайлан олон улсын сурган хүмүүжлийн солилцоо болон холбоололыг эрхэлж байгаа заан сургах байгууламж болно. Мөн сургуулийн гадаад явдлын ажлын хамааралтыг эрхлэж байгаа чадавхит салаа болно. Гадаадаас сурагч элсэх, хүмүүжүүлэх, заан сургах болон өдөр тутмын хамааралтыг хариуцна. Хятад хэл үсэг бичиг болон Монгол хэл үсэг бичгийн хичээл хүмүүжлийн тохируулгатай. Оюутаны Хятад хэлний хэр хэмжээг үндэслэж, Хятад хэлний хичээлийн хэлний бэлтгэл, анхан шат, дунд шат болон гүнзгийрүүлсэн сургалттай гэж 4 дэс хуваана. Ерөнхийдөө анги бүр 25 хүнээс дээшгүй, хичээллэх арга маяг сонирхолтой, чиглэлт чанараар чанга, хичээлийн дундуур ярилцахыг голлож, онцгой сурган хүмүүжүүлнэ。 Сурган хүмүүжлийг бататгаж, түргэн боловсрох хэлбэрийг авч, хичээлийн цагийн заан сургалтыг бүх талаар явуулж, сурагчдын Хятад хэлний хэр хэмжээг түргэн дээшлүүлэхийн дагуу баялаг сайхан соёл болон сурагчдын Хятад улсын соёлын тухай ойлголтыг гүнзгийрүүлж, тэдний Хятад хэлний хэрэглэлтийн мэргэжлийг хүмүүжүүлж, тусгай мэргэжлийн мэдлэгийг эзэмших болон ажлын эрхэд маш сайн соёл хийгээд хэлний суурийг тавьж өгнө. Зохих хэмжээний Хятад хэлний суурьтай буюу HSK шалгалтад тэнцэгсэд шууд бусад тусгай мэргэжилд эрдэмтэн цолыг сурч болно. Гадаадын сурагчдад HSK шалгалтыг зайлшгүй өгөхийн тустаа олон улсын солилцооны дээд сургууль нь жил бүр HSK шалгалтаас өмнө тусгайлан бэлтгэх ангийг нээнэ. ӨМҮ их сургуульд суралцаж байгаа гадаадын оюутан Хятад хэл болон Монгол хэлийг зэргээр эзэмшиж болно.

Сургуульд гадаадын эрдэмтэн болон оюутнуудийн байр, анги, тоног төхөөрөмж бүрэн гүйцэд, гал тогоо, ОО-ын өрөө зэрэг нийтээр хэрэглэх төхөөрөмжтэй. 2 хүний өрөө ,Ганц хүний өрөөтэй.(нэмэлт төлбөртэй).Өрөө бүрд ОО-ын өрөө, бичгийн ширээ, утас, телевиз, интернэтийн холболт зэрэг төхөөрөмжтэй. Тав тухтай суралцаж амьдрах нөхцөл сайн. Одоогоор олон улсын солилцооны дээд сургуульд Орос, Монгол, Япон, Польш, Солонгос,Казакстан,Пакистан зэрэг улсын оюутнууд байгаа. Олон улсын солилцооны дээд сургууль нь гадаадын сурагчдын Хятад улс дахь гэрч болон виз, номын үнэмлэх, оюутны үнэмлэх зэргийг бэлдэж гадаад оюутныг тухтай суралцуулж амьдруулах нөхцлийг бүрэлдүүлж өгнө. Манай ӨМҮ их сургуулийн олон улсын солилцооны дээд сургууль нь дэлхийн эл улсын гадаад оюутны ирж суралцах, солилцоо хийх жич шинжлэх ухааны судалгаа явагдуулахыг чин сэтгэлээсээ урьж байна. Бид гадаад оюутнуудаа шинжлэх ухаанч, зүй зохистой хичээл тохируулж, тав тухтай нөхцөлд амьдруулж, хамгийн доод төлбөртэйгөөр сайн сайхан суралцах завшаан олгоно.

Харилцах хаяг: БНХАУ-ын ӨМ-ын Тунляо хотын Хуулийн гол гудамжын 22 тоот
ӨМҮ их сургуулийн ОУС дээд сургууль
STUDY IN CHINA