|
Өвөр монголын ХААИС -ийн Олон улсын сурган хүмүүжүүлэх дээд сургууль нь олон улсын харилцааны төвийн суурин дээр 2005 онд байгуулагджээ. Олон улсын сурган хүмүүжүүлэх сургуулийн гүйцэтгэх гол үүрэг нь сургалтын ажлын талаар гадаадтай хамтран ажиллах, гадаад оюутныг хүмүүжүүлэх, олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, гадаадад суралцуулах, гадаадын хүмүүсийг хүлээн авах зэрэг гадаад харилцааны бүхий л асуудлыг хариуцан ажилладаг.
Тус сургууль дотроо дамжааны тасаг, төсөл хариуцсан тасаг, гадаад харилцааны тасагтай. Орон тооны хувьд сургуулийн захирал 1, дэд захирал 2, дамжаа хариуцсан тасгийн дарга 1, сургалт хариуцсан нарийн бичгийн дарга 1, гадаад харилцаа ба гадаадын оюутан хариуцсан ажилтан 1, оюутны зөвлөл болон эвлэлийн ажил хариуцсан ажилтан 1, ангийн багш 2 хүн байна.
Тус сургуульд одоо Монгол, Япон зэрэг гадаадын 20 гаруй оюутан суралцаж байна. БНХАУ-ын тэтгэлгээр суралцах гадаадын оюутныг 2008 оноос эхлэн хүлээн авч суралцуулах зөвшөөрлийг улсын боловсролын яам албан ёсоор зөвшөөрсөн болно. Мөн Өвөр монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын оюутнуудыг хүмүүжүүлэх үүргийг хариуцаж эхэлснээр гадаадын оюутны тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Тус сургууль нь 1800 м2 талбай бүхий барилга байгууламжтай эзэмшдэг бөгөөд энэ нь 700000 юуниар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө болно.
2005 оноос эхлэн тус сургуулийн идэвхитэй санаачлагаар гадаадын хамтарсан төслийн дагуу 107 оюутнуудыг хамарсан анхдугаар удааны сургалт явуулж, эхний ээлжийн 22 оюутан нэгэнт 2 жилийн сургалтаа амжилттай биелүүлээд байна. Тэдгээрээс 12 оюутан нь ТОЕFL -ийн шалгалтад 500 –аас дээш сурлагын хувь олж, 10 оюутан Канадын Альбертын их сургуульд шилжин суралцав. Бэлтгэлд байгаа нийт оюутны англи хэлний СЕТ-4 -д тэнцсэн нь 87.5%, СЕТ-6 –д тэнцсэн нь 35.7% болов.
Тус сургууль сургалт хүмүүжлийн ажлаа тасралтгүй дээшлүүлэх зорилгоор хичээлийн хуваарилалт, заах арга зүйдээ өөрчлөлт хийж, гадаадын ололт, туршлагыг байнга тусган хэрэгжүүлдэг. Ялангуяа гадаад хэлний сургалт, дамжаа, мэргэжлийн үндсэн ба холбогдох бусад хичээлийн заах арга зүй, агуулгад чанарын өөрчлөлт хийж гадаадад амжилттай суралцах бүхий л суурь бэлтгэлийг хийж байна.
|