Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуулийн тухай товч танилцуулга

Өвөр монголын ХААИС-нь 1952 онд анх байгуулагдаж анхны ректорыг Мао Зе дүнгийн гарын үсэг бүхий тушаалаар томилж байжээ. 56 жилийн турш аливаа бэрхшээлийг даван тэмцсэний дүнд Өвөр монголдоо хамгийн том их сургууль болж одоо бакалаврын сургалтаар гол болгохын зэрэгцээ магистрант,доктрант, бүрэн бус дээд, дээд зэргийн тусгай мэргэжлийн сургалт, насанд хүрэгсдийн эчнээ ба зайн сургалт зэрэг сургалтын олон төвшин бүхий Өвөр монголын голдлоготой их сургууль болно. Тус сургууль хөдөө аж ахуйгаар гол болгож аж үйлдвэр, байгалийн шинжлэх ухаан, эдийн засаг, менежмент, хэл нийгмийн шинжлэх ухаан, хууль зүй, сурган хүмүүжүүлэх зэрэг 8 чиглэлээр хичээллэдэг ба 50 гаруй жилийн хугацаанд адил бус мэргэжлээр 70000 гаруй мэргэжилтнийг хүмүүжүүлсэн юм.

Тус сургуульд мал эмнэлэг ба тэжээвэр амьтаны судлал зэрэг 19 дээд сургууль байгаагаас гадна биеийн тамир спортын салбар 1, дээд боловсролын судалгааны хүрээлэн 1, ХАА-н яамны гол лаборатори 2, улсын ойн аж ахуйн товчооны гол лаборатори 1, Өвөр монголын гол лаборатори 7, улсын хээрийн ажиглалт судалгааны станц 1, Өвөр монголын инженер технологийн судалгааны төв 3, улсын боловсролын яамны инженер судалгааны төв 1, улсын зэрэглэлийн гол мэргэжлээр 1, ХАА-н яамны гол мэргэжлээр 3, Өвөр монголын зэрэглэлийн гол мэргэжлээр 22, нэгдүгээр зэрэглэлийн мэргэжлээр докторын зэрэг олгох

эрдмийн зөвлөл 6, хоёрдугаар зэрэглэлийн мэргэжлээр докторын зэрэг олгох эрдмийн зөвлөл 33, пост доктор олгох нүүдлийн эрдмийн зөвлөл 3, магистрын зэрэг олгох эрдмийн зөвлөл 72, 58 төрлийн мэргэжлийн жинхэнэ ангитай ба үүнээс 13 мэргэжлийн хичээлийг хятад-монгол хэлээр сургалт явуулдаг.Ойрын 6 жилд манай сургууль улсын ба мужийн дэсийн судалгааны 806 төслийг хариуцан хэрэгжүүлж төслийн нийт зардал нь 150 сая юань, үүнээс улсын байгалийн шинжлэх ухааны хөгжлийн фондын 265 төсөл хэрэгжүүлэн зохих үр дүнд хүрснээс адил мэргэжлийн сургуулиудын дотор 6 дугаар байрт оров.

Шинжлэх ухаан дэвшлийн мужийн болон яамны шагнал 18 хүртэсний дотор 7 шагнал нь Өвөр монголын эдийн засгийн бүтээн байгуулалт, экологи болон байгалийн ойг хамгаалах, тариалхыг зогсоож ойжуулах, өвс тарих, мал сүргийн хашаа саравч, малын тэжээлийн талаар өргөн олон малчдад шинжлэх ухааны үндэслэлтэй аж ахуйгаа эрхлэхэд нь зөвөлгөө өгөн үйлчилж зохих үр дүнд хүрэв. Иймээс Өвөр монголын засгийн газраас "Шинжлэх ухааныг түгээмэлжүүлэн дэлгэрүүлж онцгой гавъяа байгуулсан бүх улсын

тэргүүний хамт олон" гэсэн яруу алдарыг олгосон юм

Тус сургууль бас гадаадтай хамтран ажиллах, харилцан солилцоо хийх ажлын талаар онцгой анхаарч байдаг. Үүний дүнд Америк, Канад, Англи, Франц, Австрали, Япон, ОХУ, Монгол зэрэг арваад улсын 20 гаруй сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн сургуулиудтай эрдэм шинжилгээ, соёл, боловсрол, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллаж амжилт олж байна.

 

  Pictures